АШУҮИС, АНУ-ЫН СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

АШУҮИС, АНУ-ЫН СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-05-28

 

     АШУҮИС нь Азийн болон Европын шилдэг их дээд сургуулиудтай хамтарч ажиллахаар зорьж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон АНУ-ын Нью Йорк хотын их сургууль, Колумбын их сургууль, Ейлийн их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар  ажиллаад ирлээ. Хамтын ажиллагааны хүрээнд  хамтарсан төгсөлтийн дараах хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, оюутан солилцооны хөтөлбөр боловсруулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр боллоо. Мөн  Колумбын их сургуулийн дэмжлэгээр Парисын дэлхийн дулааралтай тэмцэх конвенцийн хүрээнд Global Consortium-д АШУҮИС-ийн НЭМС гишүүнээр элсэх ажлыг эхлүүлэхээр болоод байна.  

 

Other news