АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ АУС-ИЙН 49 ДЭХ ТӨГСӨЛТИЙ ЭРДМИЙН БАЯР

АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ АУС-ИЙН 49 ДЭХ ТӨГСӨЛТИЙ ЭРДМИЙН БАЯР

Үүсгэсэн огноо: 2019-05-28

 

     АШУҮИС-ийн Дархан-уул аймаг дахь Салбар Анагаах Ухаан Сургуулийн  49 дэх төгсөлтийн Эрдмийн баяр 2019 оны 05 сарын 24-нд болж хүндэт зочноор 

АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал, МАУА-ийн гишүүн-академич, АУ-ы доктор, профессор Н.Сүмбэрзул

Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат

ДУА-ийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр

ДУА-ийн засаг ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл

ДУА-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга нар оролцлоо.

     2018-2019 оны хичээлийн жилд Сувилахуйн арга зүйчээр 23, шаталсан сургалттай сувилахуйн арга зүйчээр 5, Сувилагчаар 21, УАС-15, Эх барихуйгаар 33, эм найруулагчаар 23, шаталсан сургалттай эм найруулагчаар 6 оюутан тус тус төгссөн.

Төгсөлтийн шилдэг оюутнаар дараах нэр бүхий оюутууд тодорлоо.

Шилдэг сурлагатан: Сувилахуйн ангийн төгсөгч Баясгалангийн Мөнхзул

Шилдэг авьяастан: Эм найруулагч ангийн төгсөгч Батсайханы

Ариунсайхан

Шилдэг тамирчин: Сувилахуйн ангийн төгсөгч Далай овогтой Ням-Очир

Шилдэг зохион байгуулагч: Эх барихуйн ангийн төгсөгч Амартүвшингийн Сэржмаа

Шилдгийн шилдэг төгсөгч: Сувилахуйн ангийн төгсөгч Эрдэнэчимэгийн

Энх-Амар

Монголын оюутны холбоо болон Дархан-Уул аймгийн оюутны холбооны шагналуудаар 20 оюутан шагнагдлаа.

 

 

Other news