АШУҮИС-ИЙН ЭМНЭЛГИЙН “ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ, ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭН ТӨГӨЛДӨРШҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН МОНГОЛ ДАХЬ XIV УУЛЗАЛТ, СУРГАЛТ

АШУҮИС-ИЙН ЭМНЭЛГИЙН “ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ, ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭН ТӨГӨЛДӨРШҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН МОНГОЛ ДАХЬ XIV УУЛЗАЛТ, СУРГАЛТ

Үүсгэсэн огноо: 2019-06-03

АШУҮИС-ийн эмнэлгийн “Эмнэлгийн үйлчилгээний менежмент, хүний нөөцийг хөгжүүлэн төгөлдөршүүлэх төсөл”-ийн Монгол дахь XIV уулзалт, сургалт 2019.05.21-с 20109.05.23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалт сургалтын зорилго нь АШУҮИС-ийн эмнэлгийн нээлтийн бэлтгэл үйл ажиллагааг шалгах “Нэгдсэн симуляци” зохион байгуулахад чиглэсэн. Дээрх хугацаанд М.Ирахара тэргүүтэй Япон улсын Токушима их сургуулийн харъяа эмнэлгийн бүрэлдэхүүн Эмнэлгийн менежмент, Хангамж түгээлт, Эмнэлгийн тоног төхөөрөмж, Лаборатори, Дүрс оношлогоо, Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр Ашиглалтын өмнөх захиргаа болон АШУҮИС-ийн багш, эмч нарын бүрэлдэхүүнтэй хамтран ажилсан.

2019.05.22-ны өдөр Нэгдсэн симуляцийг Дотрын тусламж үйлчилгээний чиглэлээр АШУҮИС-ийн эмнэлгийн Амбулаторид амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 28 стандарт үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, амбулаторийн үйл ажиллагааны бэлэн байдлыг нягтлан, сайжруулах шаардлагатай асуудлуудыг тодорхойлж цаашдын төлөвлөгөөндөө тусган ажиллахаар боллоо.

Other news