“СЭТГЭЛ ГУТРАЛЫН МЕНЕЖМЕНТ, АМИА ХОРЛОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“СЭТГЭЛ ГУТРАЛЫН МЕНЕЖМЕНТ, АМИА ХОРЛОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2019-06-03

АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Голланд улсын Утрехтийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуультай хамтран “Сэтгэл гутралын менежмент, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны 3 багц цагийн олон улсын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг 2019 оны 5-р сарын 22-оос 2019 оны 5-р сарын 28-ий өдрийн хооронд зохион байгуулагдсан бөгөөд Голланд улсын Утрехтийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их сургуулийн профессор Марлоу Де Кьюпер (Master of Nursing Science), Фреди Плак (MANP) нар удирдаж, АШУҮИС-ийн СЭМТ, СЭМҮТ болон 6 дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн, Наркологийн төв, Хордлого судлалын үндэсний төвийн сэтгэцийн эрүүл мэндийн нийт 25 мэргэжилтнүүд хамрагдав. Цаашид дээрх их сургуультай хамтран ажиллахаар боллоо.

Other news