АНАТОМИЙН ХИЧЭЭЛИЙН “АСТ” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АНАТОМИЙН ХИЧЭЭЛИЙН “АСТ” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2019-06-03

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн “Залуу анатоми физиологич” клубээс 1-р курсын оюутнуудын дунд зохион байгуулсан Анатомийн хичээлийн “АСТ” тэмцээн 2019 оны 05 сарын 27-нд боллоо. Тэмцээнд 9 багийн 90 оюутан оролцож авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө. Тэмцээнийг клубын удирдагч багш АУ-ны доктор Д.Оюунцэцэг, АУ-ны магистр К.Ерболат нар шүүн, клубын нийт оюутан суралцагчид хамтран зохион явууллаа. Тэмцээнд 1-р байр АСБД-ны 103 группын “Мөрөөдөл” баг, 2-р байр АСБД-ны 106 группын  “Cheerfull doctor” баг, 3-р байр АСБД-ны 101 группын “Blood life” багууд тус тус эхний байруудыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Оролцсон нийт оюутан залуусдаа баяр хүргэж, цаашдын сурлага, урлаг, спортонд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Бусад мэдээ, мэдээлэл