АШУҮИС-ИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭРДМИЙН БАЯР ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛТЭЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

АШУҮИС-ИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭРДМИЙН БАЯР ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛТЭЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-06-03

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 72 дэх удаагийн төгсөлтийн эрдмийн баяр, тангараг өргөх ёслолын баяр 2019 оны 05 сарын 29, 30-ны өдөр ёслол хүндэтгэлтэйгээр болж өнгөрлөө. Эрдмийн баярын ёслолын ажиллагаанд АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Хатанбаатар, захирал Ж.Цолмон болон удирдлагууд, үе үеийн эрдэмтэн профессорууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцож нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэлээ. АШУҮИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилд 18 мэргэжлээр 1171 төгсөгч амжилттай төгсөж байгаа юм. Үүнээс  13 төгсөгч ОНЦГОЙЛОХ ДИПЛОМ-тай, Хүний их эмч 437,  Уламжлалт анагаахын их эмч 98, Био-Анагаах судлаач 26, Эм зүйч 87, Эм найруулагч 33, Лаборатори техникч 23,  Нүүр амны эрүүл ахуйч 6, Нүүр амны техникч 24, Нийгмийн эрүүл мэнд судлаач 63,  Эрүүл мэндийн нийгмийн ажилтан 20, Сувилахуйн мэргэжлээр 104, Эх баригч 58, Хөдөлгөөн засалч 27, Хөдөлмөр засалч мэргэжилтэн 10, Дүрс оношилгооны техникч 30  тус тус бэлтгэгдэн гарсан байна.  Мөн сувилагч мэргэжлийн хөтөлбөрийг 2015 онд  батлагдсан мэргэжлийн цогц чадамжаар бэлтгэн энэ жил анхны төгсөлтөө  хийж байна. АШУҮИС-ийн нийт хамт олны зүгээс төгсөгчдөдөө “Эрдмийн баяр”-ын мэнд хүргэе.

Бусад мэдээ, мэдээлэл