СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУВИЛАХУЙН ТЭНХИМИЙН ДЭРГЭДЭХ “NUTRITON CLUB” ЖИЛ БҮРИЙН УЛАМЖЛАЛТ САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ

СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУВИЛАХУЙН ТЭНХИМИЙН ДЭРГЭДЭХ “NUTRITON CLUB” ЖИЛ БҮРИЙН УЛАМЖЛАЛТ САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ

Үүсгэсэн огноо: 2019-06-03

Даралт ихсэх өвчинтэй тэмцэх Дэлхийн өдрийг “ӨӨРИЙН ЦУСНЫ ДАРАЛТАА МЭДДЭГ БОЛЬЁ” гэсэн уриан дор зохион байгуулагддаг ба гол зорилго нь хувь хүн бүрд  АГ-ээс сэргийлэх, эрсдлийг эрт илрүүлэх, хянах эрүүл мэндийг дэмжихэд чиглэгддэг.  Энэхүү өдөрт АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийн дэргэдэх “Nutrition Club” – ын оюутнууд, тэнхмийн багш нар  жил бүр АГ-ийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийг үнэлж, зөвлөгөө өгөн  хамт олонд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа зохиож ирсэн бөгөөд уламжлал ёсоор энэ оны 5-р сард Алтан тариа ХК, ТБЦДСК болон УБ салбарын нийт 250 гаруй  удирдах ажилтан, ажиллагсдыг хамруулав. Энэхүү үйл ажиллагаагаар  АГ-ийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийг үнэлснээс гадна хувь хүн бүрийн  антропометрийн  болон, гадна өөхний эзлэх хувь, артерийн даралт, ЧШ-гийн эрсдлийн зэргийг үнэлж, өлөн үеийн цусан дах глюкоз тодорхойлж, зөвлөмж өгсөн  байна. Тус үйл ажиллагаа нь Хамт олны сувилахуйн тусламжийн нэгээхэн хэсэг бөгөөд сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлах, иргэдийн эрүүл мэнлийн боловсролыг дээшлүүлэх сэдэлжүүлэхэд чиглэгдэж байлаа. Хамтран ажилласан Алтан тариа ХХК, ТБЦДС ТӨХК-ийн хамт олон, байгууллагын эмчид талархал илэрхийлье.

Бусад мэдээ, мэдээлэл