“СУВИЛАХУЙН УР ЧАДВАР”-ЫН УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД 2019 ОН

“СУВИЛАХУЙН УР ЧАДВАР”-ЫН УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД 2019 ОН

Үүсгэсэн огноо: 2019-06-03

АШУҮИС-ийн Говь-Алтай  аймаг дахь АУС-ийн Сувилахуйн клубын хамт олон  “Сувилахуйн ур чадварын хичээл”-ийн олимпиад 2019он уралдаан тэмцээнийг сувилагч мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн ангийн  оюутнуудын дунд сургууль хамт олны дунд 2үе шаттайгаар  амжилттай зохион байгуулан шалгарсан баг хамт олныг Дархан –Уул аймаг дахь АУС-ийн  “СУВИЛАХУЙН УР ЧАДВАР”-ЫН УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД-Д   оролцуулахаар бэлтгэж  “Бид сувилагч”  багийн  гишүүн  Б.Өнөрбаяр Сувилахуйн IV-р дамжаа, Х. Ану-дарь Сувилахуйн IV-р дамжаа, М. Ангармаа Сувилахуйн IV-р дамжаа, П.Алтантуяа Сувилахуйн III-р дамжаа, Б.Ганчулуун Сувилагч III-р дамжааны оюутнууд Сувилахуйн ур чадварын улсын анхдугаар олимпиадад багаараа амжилттай 2үе шаттай шалгаруулалтанд оюун ухаан мэдлэг чадвараар уралдаж эхний  3-р байрт шалгарч Хүрэл медаль батламж гардан авлаа. Хамтран ажилласан ГАА аймгийн Эрүүл мэндийн газар, ГАА аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сувилахуйн алба, тасгийн ахлах сувилагч нартаа болон Сувилахуйн клубын удирдагч багш нар:  Н.Түмэндэмбэрэл БУ-ны магистр,  Ч. Мандалсайхан БУ-ны доктор, Ж. Жаргал БУ-ны магистр, Сувилахуйн клубын ерөнхий шүүгчид: Н.Цэвэлмаа ГАА НЭ Сувилахуйн албаны дарга, НЭМ-ийн магистр,  Х. Долгоржав  ГАА НЭ ЗАА арга зүйч, Сувилахуйн зөвлөх зэрэгтэй,  Л.Цэемаа  ГАА НЭ Сувилахуйн албаны арга зүйч, Сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй, Н.Баясаа  ГАА НЭ Амбулатори тасгийн арга зүйч, Сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй, Л.Энхжаргал  ГАА НЭ Сүрьеэгийн тасгийн арга зүйч, Сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй мэргэжил нэгт сувилагч нартаа болон сувилахуйн клубын нийт оюутнууд дэмжин тусалсан сургуулийнхаа  хамт олон багш нартаа  баярлалаа та бүхэнд ажлын  өндөр амжилт хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Бусад мэдээ, мэдээлэл