“СУДАЛГААНЫ ЁС ЗҮЙ БА ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ ТУУРВИХ АРГА ЗҮЙ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“СУДАЛГААНЫ ЁС ЗҮЙ БА ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ ТУУРВИХ АРГА ЗҮЙ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2019-06-03

АШУҮИС-ийн хөгжлийн бодлого, дэвшүүлсэн зорилттой уялдуулан нийт багш, судлаач, докторант, магистрантуудынолон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх чадавхийг дэмжих зорилгоор “Судалгааны ёс зүй ба эрдэм шинжилгээний бүтээл туурвих арга зүй” сэдэвт сургалтыг Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулиас 2019 оны 5-р сарын 28-ны өдөр зохион байгууллаа. СургалтандИзрайль улсын Хэбрү Их Сургуулийн Ёс зүйн хорооны дарга, Израйль улсын Анагаах ухааны сэтгүүлийн редактор, ЭМЯ-ны ёс зүйн хорооны гишүүн, доктор Отнил Дрор “Судалгааны ёс зүй” сэдвээр, Япон улсын Жичи Анагаах Ухааны Сургуулийн НЭМ тэнхимийн эрхлэгч, Япон улсын Эпидемиологийн сэтгүүлийн редактор асан, профессор Ёсиказү Накамура“Олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллийг хэрхэн амжилттай хэвлүүлэх вэ” сэдвээр, Mongolian Journal of Health Sciences сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, НЭМС-ийн захирал, доктор, профессор Д.Даваалхам “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, сэтгүүл сонгох арга зүй” сэдвээр тус тус лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүллээ.  Сургалтанд нийт 97 оролцогчид бүтэн өдрийн туршидэвхитэй оролцож, олон улсын сургалтын 2кр бүхий гэрчилгээг гардан авлаа.

Бусад мэдээ, мэдээлэл