ХАРИЛЦААНД СУРАЛЦАЖ “САЙН МЭРГЭЖИЛТЭН “БОЛДОГ

ХАРИЛЦААНД СУРАЛЦАЖ “САЙН МЭРГЭЖИЛТЭН “БОЛДОГ

Үүсгэсэн огноо: 2019-06-03

Амьдралын утга учир, мөн чанар, үнэ цэнэ нь хүн хоорондын харилцаанд суурилдаг. Сүүлийн жилүүдэд хандлага, харилцаа, ёс суртахууны талаар маш их өргөн цар хүрээтэй ярьдаг боллоо. Хүний амь насыг хариуцдаг, хүн төвтэй үйл ажиллагаа явуулдаг анагаахын мэргэжилтнүүдэд энэ тэргүүнд заах чаварын нэг нь “Харилцааны ур чадвар” юм. Тав дахь жилдээ биеэ даасан “Харилцааны ур чадварын” хичээл орж байгаа бөгөөд 2019 оны 5-р сарын 28 –ны өдөр тус тэнхмийн дадлагажигч багш Ц.Өрнөхбаярын нээлттэй хичээлд багш нар, докторантууд урилгаар оролцлоо.  “Дотоод чадварын тухай ойлголт, Гар утсаар ярих соёл, хэрэглээ” сэдвийн хүрээнд тус  хичээл зохион байгуулагдлаа.

90 минутаар зохион байгуулагддаг семинарын хичээлээр оюутнууд бие даан уншиж судалсан “Дотоод чадварын” тухай багаараа ярилцаж, асуудал дэвшүүлэв.  Семинарын хичээл нь жижиг бүлгээр баг болон суралцдаг бөгөөд оюутан бүр хичээлийн явцад цаг баримтлах, бусадтай аман ба аман бусаар харилцах, бичгээр харилцах, асуудлыг шийдвэрлэх, багаар ажиллах чадварт 4 сарын турш суралцсанаа ярилцлаа.

Хичээл хэдий чинээ оюутан төвтэй, чөлөөт байдлыг хангаж чадна төдийчинээ суралцах эрмэлзлэл, өөртөө итгэлтэй байдлыг олгодгийг хичээлийн төгсгөлд тойрч сууж сэтгэгдлээ хуваалцсанаар Түүнчлэн хичээлийн эхэнд “Гар утсаар хэрхэн харилцаа тогтоох” талаар 8 минутын лекцийг сонсож “түлхүүр үгээ”гаргалаа. Хичээлийн төгсгөлд монгол эх орноороо бахархах, эх оронч үзлийг бий болгохын тулд түлхүүр үг гаргав.

Оюутан бүр эх орноороо бахархаэ төрийн дууллаа дуулж, Төрийн далбааны талаар утгыг тайлбарлаж  “Тусгаар тогтнол”,  “Миний нутаг”, “Би хаана төрөө вэ?”, “Би Монгол хүн”, “Амьддаа бие биеэ хайрла”  шүлгийг уншиж  эх орноороо бахархлаа. Дотоод сэтгэлээ илэрхийлж, хамтдаа суралцсан ангийн оюутан бүртээ бичгийн харилцаагаа үнэлүүлэхээр  “чин сэтгэлийн үгээ”  захидлаар солилцлоо. Хичээлийн төгсгөлд “Нээлттэй хичээлд” оролцсон багш нар хичээлийн агуулга, арга зүй, үнэлгээний талаар саналаа хэлж, зөвлөмж өглөө. Эх оронч сэтгэлгээтэй, бусадтай хамтран ажиллах “дотоод чадвартай” ирээдүйн анагаахын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхмийн удирдан явуулдаг “Харилцааны ур чадварын хичээл” суурь болно гэдэгт итгэлтэй байна.

Харилцааны ур чадварын тэнхим, БАС

Бусад мэдээ, мэдээлэл