ГИСТОЛОГИ АСТ II ТЭМЦЭЭН БОЛЛОО

ГИСТОЛОГИ АСТ II ТЭМЦЭЭН БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-06-03

АШУҮИС-ийн БАС-ийн Гистологийн тэнхим, HESC клуб хамтран жил бүр зохион байгуулдаг “Эрхтэн тогтолцооны гистологи”сэдэвт  АСТ II тэмцээн 3 үе шаттай явагдаж амжилттай өндөрлөлөө. Уг тэмцээнд I дамжааны 370 гаруй гаруй оюутан авхаалж самбаа, мэдлэг оюунаа уралдуулснаас тэргүүн байранд 135-р хэсгийн оюутан Ц.Анударь, дэд байранд 104-р хэсгийн оюутан Г.Нарангарав, гутгаар байранд 107-р хэсгийн оюутан Б.Оюунтуул, тусгай байранд 118-р хэсгийн Б.Оюунцэцэг, 125-р хэсгийн Э.Ундармаа нар тус тус шалгарч мөнгөн шагнал өргөмжлөлөө гардан авлаа. Гистологийн тэнхимийн нийт багш нараас нь АСТ зохион байгуулсан HESC клубын хамт олонд талархал илэрхийлж, нийт оюутан залуусдаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж байна.

Бусад мэдээ, мэдээлэл