ERASMUS+ARROW ТӨСЛИЙН “ACADEMIC ENGLISH”СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ERASMUS+ARROW ТӨСЛИЙН “ACADEMIC ENGLISH”СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2019-06-05

Европын Холбооны Санхүүжилттай Монголын их дээд сургуулиудын судалгаа ба инновацийн чадварыг сайжруулах ERASMUS+ARROW төслийг 2018-2021 онуудад 7 модулын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж үйл ажиллагаа хэрэгжиж байна. Эхний модуль болох “SCIENTIFIC DATABASE” сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж АШУҮИС-ийн 15 багш мэргэжилтэн 2019 оны 4 сард сертификатаа гардан авсан.

Хоёрдугаар модуль болох “ACADEMIC ENGLISH” сургалт нь олон улсын сэтгүүлд англи хэл дээр шинжлэх ухааны өгүүлэл бичих арга аргачлалыг зааж, эрдэм шинжилгээний бүтээлээ IF бүхий гадаадын хэвлэлүүдэд нийтлүүлэх чадварыг олгох зорилготой байлаа. АШУҮИС-ийн  7 эрэгтэй, 8 эмэгтэй, нийт 15 багш, судлаачид дараах 3 чиглэлээр сургалтанд хамрагдсан. Үүнд:

  1. “Academic English program based on grammar and writing”
  2. “Medical English”
  3. “Academic writing skills”

“Academic English program based on grammar and writing” хөтөлбөрийг “JET School of English” сургалтын төвтэй хамтран зохион байгуулж, Англи хэлний ахисан түвшингийн сургалтаар бичгийн болон ярианы чадвараа дээшлүүлсэн.

Харин “Medical English” хөтөлбөрийг АШУҮИС-ийн Био-АС-ийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Б.Гэрлээ удирдан явуулж, анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг нэр томьёоны бүтэц, онцлог, Грек Латин нэршлийн ялгаа, анагаах ухааны өгүүлэл бичихэд өгүүлбэрийн бүтэц зохион байгуулалтыг хэрхэн сонгох талаар харилцан ярилцаж туршлагаа солилцов.

“Academic writing skills”хөтөлбөрийг Монголын ШУТИС-ийн Холбоо Мэдээллийн Сургуулийн зочин профессор, ХБНГУ-ын LUDWIGS-MAXIMILIANS MUNICH Их Сургуулийн доктор, профессор Gordоn Cichon багштай хамтран амжилттай зохион байгууллаа. Профессор Gordоn Cichon багш Европийн Холбооны Их Дээд сургуулиудад IF бүхий сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхэд тавигдах шаардлага, анхаарах зүйлс, судалгааны өгүүлэл, илтгэлийг бэлтгэх LATEX программыг хэрхэн хэрэглэх талаар тайлбарлаж, өөрийн туршлагаа хуваалцсан.

Бусад мэдээ, мэдээлэл