“ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ”

“ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ”

Үүсгэсэн огноо: 2019-06-05

АШУҮИС-ийн Говь-Алтай  аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Мэргэжлийн Суурь Эрдмийн Тэнхим, “Залуу-Донор25” клубын удирдагч багш Н.Түмэндэмбэрэл  болон Сувилахуйн III-р дамжаа П. Алтантуяа ахлагчтай баг хамт олон Говь-Алтай аймгийн УЗНийгэмлэгийн арга зүйч хамт олон,  ГАА НЭ Цусны салбар төвийн хамт олон ЦСТ-ийн эрхлэгч их эмч П.Лхагвасүрэн, Цус трансфузиологич Х.Долгоржав, Д.Цэрмаа болон донор оюутнуудын хамтарсан “Цусны донор”-ын тухай сэдэвт  сургалт, “Цусны бүлэг тодорхойлох” гардан үйл ажиллагааг оюутнуудын дунд амжилттай зохион байгуулан нийт 68 оюутанд Цусны донорын тухай сургалт, Цусны бүлэг 34 оюутанд тодорхойлж, Цусны донорт 12 оюутныг элсүүлэн 2019.06.03ны өдрийг Цусны донорын нөөцийг нэмэгдүүлж сургалтын дараа асуулт хариултын тэмцээн зохион байгуулж амжилттай хариулсан О.Мөнхцэцэг сувилагч 102 хэсэгийн оюутанг  эмч, сувилагчийн ажлын чухал хэрэглэгдэхүүн багаж болох аппрат , чагнуураар шагнаж урамшуулан цусны донорын сургалт үйл ажиллагааг олон нийтийн дунд оюутнуудыг идэвхижүүлэн  байгууллагууд амжилттай  хамтран зохион байгуулав. Хамтарч ажилласан байгууллагууд болон оюутнууд донорууддаа ажлын амжилт хүсье. Сайн бүхэн дэлгэрэх болтугай.

Бусад мэдээ, мэдээлэл