АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн дэрэгдэх Мэс заслын ур чадварын төвийн нээлт

АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн дэрэгдэх Мэс заслын ур чадварын төвийн нээлт

Үүсгэсэн огноо: 2019-06-07

Зорилго:

  1. 2+4 хөтөлбөрийн III дамжааны оюутнуудыг бодит хагалгааны орчинд дадлагажуулах
  2. Мэс засал, гэмтэл, эх барих эмэгтэйчүүдийн резидент эмч нарын дурангийн мэс заслын ур чадвар болон нээлттэй хагалгааны ур чадварыг сайжруулах

Мэс заслын дадлагын хичээлийн шаардлага нь тусгай “Мэс заслын хичээлийн болон туршилт, шалгалтын блок”  гэж нэрлэгдэх тусгай тохижуулсан өрөөнд явагдах тул шаардлагатай эд зүйлсийн захиалгыг шинэ төслийн хамтаар гаргаж, хагалгаанд бэлдэх, хагалгааны дүрслэлийн орчинд дадлагын хичээл явагдсанаар төгсөлтийн өмнөх сургалтын чанар дээшилж, оюутны гардан үйлдэл, яаралтай болон мэс заслын тусламж үзүүлэх чадавхийг энэхүү орчинд эзэмшүүлнэ.

Зорилт:

            “Мэс заслын хичээлийн болон туршилт, шалгалтын блок”  байгуулснаар  2+4 хөтөлбөрийн III дамжаа, мэс заслын IV-р блокийн дадлагын болон “Залуу мэс засалч” клубын оюутнууд дадлага хийж байх эмнэлгийн мэс заслын блок бүхий дүрслэлийн орчин бүрдүүлнэ.

Дүрслэлийн орчинд:

Мэс заслын хичээлийн танхим

Мэс ажилбарт бэлдэх бэлтгэлийн болон хувцас солих өрөө

Хагалгаанд орох бэлтгэл гар угаалгын өрөө

Хагалгааны өрөө бүрэн тоног, төхөөрөмжтэй

Хагалгааны дараах сэрээх дүрслэлийн өрөө

Туршилтын амьтны хэсэг

Оюутнууд биеийн жинхэнэ эд, эрхтэн, яс арьс  зэргийг нүдээрээ харж, гараараа мэдэрч, анхан шатны мэс заслын суурь техникүүдийг өөрийн болгож эзэмших боломжийг амьтны туршилтын хэсэг юм. Амьтны туршилтын хэсэгт мэргэжсэн мал, амьтны эмч ажиллах ба дадлагажигч болон суралцагч эмч нарт хүний болон амьтны амьд эд эрхтэнд мэс засал хийх юм. Уг амьтны лаборатори нь хагалгааны өрөөний энгийн загвар бөгөөд оюутан, дадлагажигч нар мэс заслын ур чадвараа сайжруулах боломжтой.  Дээрхи туршилтын хэсэгт хагалгааны ширээ, зориулалтын гэрэл, мэс заслын иж бүрдэл, амьтны туршилтанд зориулсан мэс заслын багаж хэрэгсэл, мэдээ алдуулах, өвдөлт намдаах эм бэлдмэл, амин чухал эрхтний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг хянах монютор, мэс заслын дараах хяналт зэрэгт шаардлагатай бүх хэрэгслээр хангагдсан. Туршилтын амьтныг байршуулах, тэжээх, агааржуулах зэрэг орчин бүрдсэн. Суралцагсдад зориулсан анатоми судлах сургалтын өрөө мөн суралцагч нар туршилтанд хэрэглэгдэж байгаа амьтдын бие эрхтэнд туршилт хийхдээ амьтны эд эрхтэнг хаягдал багатай өөрөөр хэлбэл мэс ажилбар хийгдээгүй бусад эрхтэнг авч зориулалтын нөхцөлд хадгалснаар өөр төрөл мэргэжлийн эмч нар мөн түүнийг хэрэглэх боломжтой болох юм.

Хийгдэх мэс заслын төрөл 

Дурангийн мэс засал

Хэвлийн нээлттэй мэс засал

Гэмтлийн мэс засал

Эх барих эмэгтэйчүүдийн мэс засал

Шинээр нэвтрүүлэх мэс заслын технологийг турших 

Нээлтийн үйл ажиллагаанд:

АШУҮИС-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Проф. Д.Зориг

АУС-ийн захирал Проф.Отгонбаяр болон АНУ-ийн ЮТА Их сургуулийн даяаршсан мэс заслын төвийн дарга Рей Прайс, болон Desert International Charity сангийн төлөөлөгчид оролцлоо. 

АУС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор Б.Батсайхан болон тэнхимийн багш, мэс заслын резидентүүд оролцлоо.                 

Нээлтийн ажиллагааны үеэр дурангийн мэс заслын дуураймал орчинд техник ур чадварын тэмцээнийг резидент эмч нарын дунд зохион байгуулав.   

Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Н.Даваацэрэн агсны нэрэмжит дурангийн мэс заслын ур чадварын тэмцээнийг нийт 74 резидент эмч нарын дунд явуулав. Уг тэмцээнийг Н.Даваацэрэн агсны хань ижил, үр хүүхэд нараас шагналыг ивээн тэтгэж жил бүр зохион байгуулах болов.                   .             

Проф. П.Долгорын нэрэмжит шагналыг “Залуу мэс засалч клуб”-ын гишүүн Г.Батбямбад гардуулав.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тэнхимийн багш С.Бурмаа, резидент эмч нарын хамт гахайг унтуулж, мэс заслын тэнхимийн багш АУ-ны доктор Ү.Санчин гахайн дээр дурангийн аргаар цөсний хүүдий авах, бүдүүн гэдэс тайрах хагалгаа, элэг тайрах хагалгааг хийж гүйцэтгэв. Мөн гэмтэлийн тэнхимийн багш н.Наранбат багш хөлний ампутаци, болон ясны бэхэлгээ хийж гүйцэтгэв.

Энэхүү мэс заслын төвийн үйл ажиллагаа нээгдсэнээр төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын чанар нэмэгдүүлэх зорилготойгоор явагдлаа.

 

 

 

Мэс заслын тэнхим, АУС, АШУҮИС

 

Бусад мэдээ, мэдээлэл