АНАГААХЫН СУУРЬ БОЛОВСРОЛЫН 1-Р ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН ДУНДАХ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХИЧЭЭЛҮҮДИЙН ТАНИН МЭДЭХҮЙН СЭДЭВТ “ЦЕНТАВР-2” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

АНАГААХЫН СУУРЬ БОЛОВСРОЛЫН 1-Р ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН ДУНДАХ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХИЧЭЭЛҮҮДИЙН ТАНИН МЭДЭХҮЙН СЭДЭВТ “ЦЕНТАВР-2” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-06-12

 

     2001 онд Парис хотноо болсон ЮНЕСКО-ийн  32 дугаар ерөнхий бага хурлаар Дэлхийн шинжлэх ухааны өдрийг жил бүрийн 11 сарын 10-нд нэгдмэл байдлаар тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.

    БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн “Монголын Үндэсний комисс” анх удаа хамтран "Дэлхийн шинжлэх ухааны өдөр"-ийг ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн "Шинжлэх ухаан-Бүх нийтийн ойлголцол" нэгдмэл уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймд энэ өдрийг угтан, Анагаахын Суурь Боловсролын 1-р дамжааны оюутнуудын дунд “Центавр-II” уралдаант тэмцээнийг 2018 оны 11 сараас 2019 оны 6 сар хүртэл 2 үе шаттайгаар СШУТэнхимийн хамт олон зохион байгууллаа.       

    Анагаахын суурь боловсролын хөтөлбөр дэх хичээлүүдийн хоорондын уялдааг гаргах, таних, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгч чаддаг байх чадвар, хандлагыг оюутнуудад эзэмшүүлэх зорилгоор уг тэмцээнд анагаахын хими-1, анагаахын хими-2, биологи, биофизикийн хичээлүүдийг оруулснаараа өмнөх жилийнхээс онцлогтой байв.

    АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн Анагаахын суурь боловсролын 1-р дамжааны 101, 102, 103, 104, 105 хэсгийн нийт 66 оюутнуудаас 1-р шатанд тест, шүүлгийн оноогоор дүгнэн, үүнээс эхний 21 оюутан дараагийн шатанд орохоор шалгарсан болно.

    2019 оны 6-р сарын 7-нд тэмцээний 2-р шатыг зохион байгуулсан ба шалгарсан 5 багийн нийт 21 гишүүдийн дунд анагаахын хими-1, анагаахын хими-2, биофизик, биологи хичээлүүдийн агуулгын хүрээнд дараах даалгавруудыг өглөө. Үүнд багийн ахлагчийн даалгавар, багийн асуулт, бодлого зэргээр 1-5 хүртэл оноогоор дүгнэн, багуудыг байр эзлүүллээ. Тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн дундах асуулт хариултанд АСБД-102 хэсгийн оюутан Т.Батгэрэл 2 удаа, АСБД-104 хэсгийн оюутан О.Удвалцэцэг 1 удаа түрүүлэв..

Уг тэмцээнд:

1-р байр: Тэмүүлэл баг

С.Батсуурь

А.Солонго

М.Гармаа

Б.Буянжаргал

2-р байр: Агуу тэсрэлт баг

Э.Дарханбаяр

Б.Цэцэгмаа

М.Отгонтуяа

Б.Хонгорзул

А.Очирхүү

3-р байр: Dream баг

Т.Дашдулам

Т.Номин-Эрдэнэ

Т.Биндэръяа

Г.Булгантамир нар шалгарлаа.

 

АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС, Суурь Шинжлэх Ухааны Тэнхим

Other news