ГАНДБОЛЫН СПОРТЫН ДЭЛХИЙН ГУРВАН УДААГИЙН АВАРГА АШУҮИС-Д ЗОЧИЛЛОО

ГАНДБОЛЫН СПОРТЫН ДЭЛХИЙН ГУРВАН УДААГИЙН АВАРГА АШУҮИС-Д ЗОЧИЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-06-12

 

     АШУҮИС - ийн биеийн тамирын тэнхимийн урилгаар 2019 оны 06 сарын 10-ны өдөр Унгар улсын гандболын шигшээ багийн тамирчин Дэлхийн гурван удаагийн аварга, Лондонгийн Олимпийн шагналт шилдэг хамгаалагч SCHUCH TIMUZSIN нь АШУҮИС – д ирж уулзалт хийлээ.

     Тус уулзалтаар АШУҮИС-ийн биеийн тамирын багш нар болон сургуулийн гандболын шигшээ багийн тамирчидтай халуун дотно яриа өрнүүлж, дурсгалын зураг татуулав. SCHUCH TIMUZSIN нь 12 настайгаасаа эхлэн нийт 22 жил гандболын спортоор хичээллэж байгаа шилдэг тамирчин юм. Мөн тамирчны уг гарал нь Монгол Улс Архангай аймгийн харьяат гэсэн мэдээлэл байдаг байна.

Бусад мэдээ, мэдээлэл