АНАГААХ УХААНЫ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН НЭГДСЭН КОНСОРЦИУМ

АНАГААХ УХААНЫ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН НЭГДСЭН КОНСОРЦИУМ

Үүсгэсэн огноо: 2019-06-15

 

 

        АШУҮИС-ийн захирал Ж.Цолмонгийн санаачилгаар Монгол Улсад анх удаа азийн анагаах ухааны их дээд сургуулиудын нэгдсэн консорциумыг '"One Asia - One Health" уриа дор зохион байгуулах гэж байна. Тус консорциумд Ази тивийн 10 орны 30 гаруй Анагаах ухаан, Эрүүл Мэндийн их сургуулиудын захирал, төлөөлөгчид уригдсан. Ази хэмээх нэгэн том гэр бүлийн илэрхийлэл болсон энэхүү консорциум нь их сургуулиудын цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх мөн Ази хүнийхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө эв санаагаа нэгтгэн, мэдлэг туршлагаа хуваалцах маш үр   дүнтэй хурал болох юм .  Тус консорциумыг Монгол Улс өөрийн орондоо анхлан зохион байгуулсан нь Монгол Улс тэр дундаа АШУҮИС-ийн нэр хүнд Азийн тавцанд улам бэхжиж, гадаад хамтын ажиллагаа өргөжин тэлэн, хамтарсан төсөл хөтөлбөр, сургалт семинар зохион байгуулах боломжууд ихээр нэмэгдэх ач холбогдолтой юм. ACMHU байгуулагдсанаар Анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр хуримтлуулсан шилдэг туршлагаас суралцан, сургалтын нэгдмэл стандарт, орчныг хэрэгжүүлснээр бидний бэлтгэсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Ази тивийн аль ч улсад, тэр байтугай дэлхийн аль ч улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх түвшинд бэлтгэгдэх боломж үүсэх юм. ACMHU нь Ази дахь анагаах ухааны их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мөн боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын харилцаа, холбоо тогтоохыг эрмэлзэж ажиллана.

        ACMHU-ийн хэтийн хараа нь бүс нутгийн болон дэлхийн хэмжээний ялангуяа анагаах ухааны дээд боловсрол, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийг институциудын гишүүнчлэлийн хамтын ажиллагааны тусламжтайгаар бэхжүүлэхээр нэгдэж байна. ACMHU-ийн гишүүн их сургуулиуд хамтдаа анагаах ухааны дээд боловсролын салбарт илүү чухал үүргийг гүйцэтгэнэ.

       ACMHU-ийн үүсгэн байгуулагчдын удирдлагууд өнөөдрийн хүсэл тэмүүлэлээ маргаашийн үр дагаварт хүргэхийн тулд ACMHU-ийн 2019 оны анхдугаар хурлын уулзалтаар баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл