МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ “ХАНДЛАГААС” ЭХЭЛДЭГ

МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ “ХАНДЛАГААС” ЭХЭЛДЭГ

Үүсгэсэн огноо: 2019-06-17

 

   Их сургуулийн хөгжил, нэр хүндтэй байх нь тэнд ажиллаж буй эрдэмтэн багш нарын эерэг хандлагаас шууд хамаардаг. Ирээдүйн Монголыг бүтээж, ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж, тэднийг сэтгэлтэй, зүтгэлтэй, мэргэжилдээ тууштай байх, чин сэтгэлээсээ ажиллах чиглэлийг зааж сургахад АШУҮИС-ийн үе үеийн эрдэмтэн багш, профессоруудын гавьяа их ээ.

    1990 -ээд оноос эхлэн нийгэмд олон эерэг, сөрөг өөрчлөлт гарч, хүний нөөцийг бэлтгэхдээ нийгмийн хэрэгцээнд суурилан “зөв хүн” бэлтгэх шаардлага тавигдаж ирсэн юм. Зөв хүн, зөв мэргэжилтэн бэлтгэхэд дэлхийн олон улс орнууд мэдлэг, чадвараас гадна “хандлагыг” сургалтын хөтөлбөрт оруулж, зааж сургасан туршлагад суурилж анх удаа АШУҮИС-д яригдаж эхэлсэн юм.

  АУИС-ийн Эмнэлгийн Ажилтны Мэргэжил Дээшлүүлэх төвөөс (хуучин нэрээр) 1998 оны 10–р сарын 13-15 нд зохион байгуулсан “Анагаахын төгсөлтийн дараах сургалтын төлөвлөгөө, багшийн заах арга зүй“ сэдэвт семинараар анх удаа энэхүү “хандлага" гэдэг үгийг хөндөж тавьсан юм. (Хандлага гэдэг үг хэллэг үүссэн түүхээс.........)

     Өнөөгийн нийгэм иргэдээс, мэргэжилтэн бүрээс аливаа зүйлд болон хүнд эерэгээр хандах тухай өргөн цар хүрээтэй ярьж эхлээд байна. Ийм учраас их сургуульд ажиллаж буй удирдах албан тушаалтан, багш, ажилтан бүр “хандлагын” (attitude) тухай ”мэргэжлийн хандлагын тухай” (professional attitude or professionalism)   цогц ойлголттой байх хэрэгцээ бий болоод байна. 

“Монгол хүний үнэ цэнэ ХАНДЛАГААС эхэлдэг”: https://www.youtube.com/watch?v=zLYLpz7fSQc&feature=youtu.be

 

Хандлагын түүх 2009.pdf

Бусад мэдээ, мэдээлэл