“ӨРХ, СУМЫН ТҮВШИНД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” НОМЫГ АШУҮИС-Н НОМЫН САНД БЭЛЭГЛЭЛЭЭ

“ӨРХ, СУМЫН ТҮВШИНД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” НОМЫГ АШУҮИС-Н НОМЫН САНД БЭЛЭГЛЭЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-06-17

 

   “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” (БНЭМХ)–ыг  бүх хүн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  төлбөр төлөхтэй холбоотойгоор  санхүүгийн хүндрэлд оролгүйгээр авах гэж тодорхойлсон ба энэ нь эрүүл мэндийн салбарын хөгжлийн  алсын хараа юм (ДЭМБ, 2013а).

   Бүх нийтийн хамралтад хүрэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх үндсэн зорилт юм. Монгол улсын 500 гаруй сум, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн чадавхийг сайжруулах төгсөлтийн дараах урт ба богино хугацааны сургалтыг АШҮУИС-н Өрхийн анагаах ухааны тэнхим ЭМЯ болон ДЭМБ –тай хамтран зохион байгуулсаар ирсэн билээ.

   “Өрх, сумын түвшинд үзүүлэх нэн шаардлагатай эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сургалтыг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын багц номыг өнөөг хүртэл эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний орчин үеийн нотолгоо, баримт, сэдвүүдээр баяжуулан, шинэчилсээр байна.

   2018 онд Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Эрүүл Мэндийн Сайдын A/374 тоот тушаалаар баталсан Техникийн зөвлөлийн бүрэлдэхүүнд АШУҮИС-ийн төлөөлөл багтсан бөгөөд техникийн зөвлөлийн хурлаар АШУҮИС нь “Өрх, сумын түвшинд үзүүлэх нэн шаардлагатай эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сургалтын багц номыг дахин хянан засварлаж бүтээх үүрэг хүлээсэн юм. Тус номыг шинэчлэн, хянан засварлаж бүтээх төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай байгаа эх, хүүхэд, халдварт ба халдвар бус өвчний, яаралтай тусламжийн, ахмад настны, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, лаборатори, оношилгоо, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал амны хөндийн эрүүл мэндийн модулиудыг багтаасан нийт 70 хэвлэлийн хуудас бүхий номыг АШУҮИС-н төгсөлтийн өмнөх болон дараах сургалтанд ашиглах зорилгоор төв номын санд  бэлэглэлээ.

 

Бусад мэдээ, мэдээлэл