ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД КОНО ТАРО АШУҮИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ ХҮРТЛЭЭ

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД КОНО ТАРО АШУҮИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ ХҮРТЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-06-17

 

     Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн 90 гаруй хувийг бэлтгэн гаргасан, 77 жилийн түүхтэй Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн үе үеийн оюутан, эрдэмтэн багш нарын хүсэж байсанчлан Монгол улсад анх удаа Их сургуулийн эмнэлгийг байгуулан хөгжүүлэх их үйлс нэгэнтээ эхлээд амжилттай хэрэгжиж эмнэлгийн нээлтийн ёслолоо хийсэн.

    Энэхүү түүхэн үйл явдалд биечлэн оролцохоор Япон Улсын Гадаад хэргийн сайд ноён Коно Таро гэргийн хамт болон албаны 30 гаруй хүмүүс мөн Японы гуч гаруй их дээд сургуулийн ерөнхийлөгч нар нийт 100 гаруй гадны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.  2019 оны 06 сарын 16-ны өдөр Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлтийн үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд ноён Коно Тарод АШУҮИС-ийн дээд шагнал болох “ХҮНДЭТ ДОКТОР” цолыг олголоо.

 

Бусад мэдээ, мэдээлэл