АШУҮИС-ИЙН МЭС ЗАСЛЫН ТЭНХИМИЙН БАГШ НАР ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

АШУҮИС-ИЙН МЭС ЗАСЛЫН ТЭНХИМИЙН БАГШ НАР ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Үүсгэсэн огноо: 2019-06-19

 

   АШУҮИС-ийн мэс заслын тэнхим, АШУҮИС-ийн дэргэдэх ДЭМБ-ын Мэс засал, яаралтай түргэн тусламжийг зохицуулах төв, АНУ-ын Юта мужийн их сургууль хамтран ДЭМБ, Австралийн элчин сайдын яамны тусламжаар Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдууд дахь сум дундын эмнэлгүүд болон Даланзадгад хотын  БОЭТ дээр 2019.05.27-06.01 хооронд ажиллалаа.

            Тус ажлын хүрээнд:

Гэмтэгсдийг Аврах Лавшруулсан Тусламж (ГАЛТ) сургалт. Сургалтанд Цогтцэций, Ханбогд сумдуудын гэмтэл, мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн нарийн мэргэжлийн эмч нараас гадна Цогтцэций суманд байрлах “Энержи ресурс” уурхайн нийт 16 эмч оролцов.

Энэхүү сургалт нь Америкийн Мэс засалчдын нийгэмлэг (American College of Surgeons) -ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дэлхийн нийт 85 оронд зохион байгуулагддаг бөгөөд сургалтыг Америкийн Мэс засалчдын нийгэмлэгийн тусгай зөвшөөрөлтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургагч багш нар зааж явуулдгаараа онцлог юм.

Тус сургалтанд суухад 1 оролцогч АНУ-д 1500 ам.доллар, Австрали улсад 3000 АД, Сингапур улсад 1600 Сингапур доллар төлдөг. Харин бид Австралийн элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд нийт оролцогч нартаа уг сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжийг олгож, сурах бичиг, сургалтын материалаар үнэгүй хангасан билээ.

Ажлын байрны сургалт, мэс засал: Цогтцэций суман дахь сум дундын эмнэлгийн Мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг мэс заслын орчин үеийн шинэ техник технологи, арга барилд сургах Мэс заслын ажлын байрны сургалт хийгдлээ.

Даланзадгад хотын БОЭТ дээр Дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэг, эмнэлгийн ажилтны ёс зүйн сургалт семинар зохион байгуулагдаж, оролцсон эмч нарт 2 кредит бүхий сертификат олгогдов. Мөн Дурангийн аргаар цөсний хүүдийг авах 4 мэс засал хийгдлээ.

Нийт 21 мэс засал хийснээс

-   18 Дурангийн аргаар цөсний хүүдийг авах мэс засал

-    2 мэс заслын дараах ивэрхийг нөхөх

-   1 цавины ивэрхий нөхөх мэс заслууд хийгдэв

 

 

Бусад мэдээ, мэдээлэл