НЭН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ /INITIAL EMERGENCY CARE/ - 2019 CУРГАЛТЫН ТАЙЛАН

НЭН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ /INITIAL EMERGENCY CARE/ - 2019 CУРГАЛТЫН ТАЙЛАН

Үүсгэсэн огноо: 2019-06-20

 

     Нэн Яаралтай Тусламж -2019 сургалт нь гурван өөр бүсэд  тус бүр 3 өдрийн турш үргэлжилсэн насанд хүрэгсэд, гэмтэл яаралтай тусламж, хүүхдийн яаралтай тусламжийн онол, дадлага хосолсон сургалтыг Австрали, Шинэ Зеландын Яаралтай тусламжийн эмч нар болох Richard Bradbury, Joanne Elizabeth, Donald B, Debra Anne нарын хамт Яаралтай Тусламж, Мэдээгүйжүүлгийн судлалын тэнхимийн багш нартай хамтран амжилттай зохион байгууллаа.

1-р сургалт: 2019 оны 6 сарын 3-5-ны өдрүүдэд АШУҮИС-н АУС дээр зохион байгуулагдсан. Оролцогч нарыг хөдөө орон нутгаас суралцаж буй нийт 24 резидент эмч нарыг хамруулан 3 өдрийн сургалт зохион байгуулсан. Сургалтын өмнө болон хойно оролцогч нарыг 20 мэдлэг сорих тест авсан. Сургалтын өмнө нийт оролцогч нар сорилыг 50%-тай хариулж, сургалтын дараа 85% болж сайжирсан байна.

 

2-р сургалт: 2019 оны 6 сарын 6-8-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн Эмнэлэгт Хөвсгөл аймгийн сумын эмнэлгийн нийт 25 эмч нарыг хамруулсан гурван өдрийн сургалтыг зохион байгуулсан. Сургалтын өмнө болон хойно оролцогч нарыг 20 мэдлэг сорих тест авахад сургалтын өмнө нийт оролцогч нар сорилыг 45%-тай хариулж, сургалтын дараа 80% болж сайжирсан.

3-р сургалт: 2019 оны 6 сарын 11-12-ны өдрүүдэд Нийслэлийн Яаралтай тусламжийн 103-н нийт 22 эмч нарт гурван өдөр амжилттай зохион байгуулсан. Сургалтын өмнө болон хойно оролцогч нарыг 20 мэдлэг сорих тест авахад сургалтын өмнө нийт оролцогч нар сорилыг 48%-тай хариулж, сургалтын дараа 83% болж сайжирлаа.

    

 

Бусад мэдээ, мэдээлэл