ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР.ТАКЕШИ КАСАЙ-Д АШУҮИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ ГАРДУУЛЛАА

ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР.ТАКЕШИ КАСАЙ-Д АШУҮИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ ГАРДУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2019-06-28

 

     Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын  Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др.Такеши Касай-д АШУҮИС-ийн Хүндэт Доктор цол гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 06 сарын 27-ны өдөр болж өнгөрлөө.  Энэхүү ёслолын ажиллагаанд АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн хүндэт гишүүд, болон удирдлага албан хаагчид, Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, ГХАХ-ийн дарга Б.Янжмаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица, ДЭМБ-ын НДББ-ийн Хэвлэл мэдээлэл хариуцсан менежер хатагтай Оливиа Лаве-Давиес, ДЭМБ-ын НДББ-ийн зурагчин ноён Иоши Шимизү, ДЭМБ-ын монгол талын мэргэжилтэн төлөөлөгчид оролцлоо.

    Доктор Касай ДЭМБ-д даруй 15 жил ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа “Сэргэж буй халдварт өвчнүүд болон нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдлын талаар баримтлах Ази Номхон далайн бүсийн стратеги”-ийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад гар биеэр оролцож, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Доктор Касай 2012-2014 онд Вьетнам улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан ба энэ хугацаанд тус улсын нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжилд түүний оруулсан хувь нэмрийг Вьетнамын Засгийн Газраас өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал болох Ардын эрүүл мэндийн хүндэт медалиар шагнаж байжээ.

 

Бусад мэдээ, мэдээлэл