ДОККЁО АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-Д ЗОЧИЛЛОО

ДОККЁО АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-Д ЗОЧИЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-06-28

 

   2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Доккёо Анагаах Ухааны Их Сургуулийн /ДАУИС/ Гадаад Хамтын ажиллагааны төвийн дарга, профессор Шүжи Оххира Гадаад Хамтын ажиллагааны төвийн менежер, профессор Шигэхару Кобаяаши болон Гадаад Харилцаа, гадаад дэмжлэг хариуцсан захирлын зөвлөх, профессор Юүичи Чигуса нар АШУҮИС-д зочилсон юм.

    Зочид АШУҮИС-ийн Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Газрын дарга Г.Нандин болон мэргэжилтнүүд болох М.Мөнх-Ундрал, Л.Хулан нартай уулзаж хамтын ажиллагааны явц, хамрах хүрээг хэлэлцсэн бөгөөд цаашид хэрхэн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Бусад мэдээ, мэдээлэл