МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ II ИХ ХУРАЛ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ II ИХ ХУРАЛ

Үүсгэсэн огноо: 2019-07-03

 

    МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор “Монголын Уламжлалт Анагаахын Эрдэм Ухааны хөгжлийн гурван цагийн хэлхээс” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын 2-р их хурал 2019 оны 6 сарын 20-ны өдөр АУС-ийн Blue Hall хурлын танхимд, 6 сарын 21-ны нэгдсэн хуралдаан нь  Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

   Хурлын нээлтийн ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгчийн ирүүлсэн мэндчилгээг Соёл, шашины бодлогын зөвлөх Ц.Хулан, МУ-ын Их хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг Их хурлын даргын зөвлөх Д.Бадарч уншиж МАУОУС-ийн захирал Д.Цэрэндагвад гардуулж өглөө.

  Нээлтийн ажиллагаанд ЭМ-ийн сайд Р.Сарангэрэл, БСШУС-ын сайдын ахлах зөвлөх, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Хатанбаатар, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон зэрэг албаны төлөөлөгчид баяр хүргэж үг хэллээ. Хуралд АНУ, Австрали, ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Бутан зэрэг орны 50 гаруй гадаадын төлөөлөгч, уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж байгаа эмч эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаач зэрэг дотоодын 840 төлөөлөгчид оролцлоо.

   Олон улсын 2-р их хурал Монголын уламжлалт анагаах ухаан судлал, Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал, Нэгдсэн хуралдаан гэсэн 3 хэсэгт хуваагдан амжилттай зохион байгуулагдлаа.

   Монголын уламжлалт анагаах ухааны салбар хуралдаанд Австрал улсаас Jimi Wolumbin, Япон улсаас профессор Куме, Хашимото, БНХАУ-аас  профессор Бао Лэн Шин, З.Сүхээ, Монгол улсаас хамба лам Д.Нацагдорж, профессор Ч.Чимэдрагчаа, С.Сээсрэгдорж, З.Мэндсайхан, Д.Цэнд-Аюуш нар илтгэлээ хэлэлцүүллээ.

   Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлалын салбар хуралдаанд академич Л.Тэрбиш, ШУ-ны доктор С.Дулам, утга зохиол судлалын магистр Д.Батболд нарын судлаачид илтгэлээ хэлэлцүүллээ.

   Нэгдсэн хуралдаанд Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн тулгамдсан асуудлаар ЭМ-ийн яамны уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга З.Балдандугар, МАУОУС-ийн захирал  АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва, УАУТХ-ийн зөвлөх ШУ-ны доктор, профессор Б.Дагвацэрэн, ШУ-ны доктор, профессор Б.Болдсайхан нарын 4 илтгэл хэлэлцүүлж, хуралдаанд оролцогчдоос “Зөвлөмж” гаргалаа.    

Бусад мэдээ, мэдээлэл