МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ОЛОН СУРГУУЛЬ УУГАН ОТОЧ ЛАМЫН ГЭГЭЭН ЛУВСАНДАНЗАНЖАНЦАНГИЙН НЭРЭМЖИТ НОМЫН САН БАЙГУУЛАГДЛАА

МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ОЛОН СУРГУУЛЬ УУГАН ОТОЧ ЛАМЫН ГЭГЭЭН ЛУВСАНДАНЗАНЖАНЦАНГИЙН НЭРЭМЖИТ НОМЫН САН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2019-07-03

 

    Монголын ууган оточ ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380, уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй сэргээн хөгжүүлсний 60, дээд боловсролын тогтолцоонд уламжлалт анагаах ухааны эмч бэлтгэж эхэлсний 30 жилийн тэгш ойг тохиолдуулан МАУОУС санаачлан Монголын Уламжлалт Анагаахын эрдэм ухааны хөгжлийн гурван цагийн хэлхээс олон улсын эрдэм шинжилгээний 2-р их хурлын амжилттай зохион байгууллаа. Тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус сургуульд ламын гэгээн Лувсанданзанжанцангийн нэрэмжит номын санг байгуулав.

    Номын санд зарлигийн орчуулга Ганжуур, шашдирын орчуулга данжуур судар, Төвөд, Санскрит, Монгол хэлээр зохиогдсон уламжлалт анагаах ухааны ном судар, хуралд зориулан Монгол анагаах ухааны олон улсын сургууль санаачлан ШУ-ны доктор, профессор Б.Болдсайхан багшийн орчуулсан Бандид Лувсанданзанжанцангийн зохиосон анагаах ухааны судар “Анагаах ухааны язгуур үндсийн тайлбар, тодруулагч зул” номын нээлт болов. Номын сангийн нээлтэнд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, эрдмийн зөвлөлийн ба захиргааны зөвлөлийн гишүүд, ШУА-н түүх, хэл бичиг судлалын эрдэмтэд, Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлалын төвийн тэргүүн Д.Батболд, Баянхонгор аймгийн иргэдийн хурлын дарга Ц.Отгонбаяр,  олон улсын хуралд оролцож байгаа гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцов.

Бусад мэдээ, мэдээлэл