ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЯН ТЭЭГ БОЛОН НАРИЙН ТЭЭЛ СУМЫН АРД ИРГЭДЭД ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ ХИЙЛЭЭ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЯН ТЭЭГ БОЛОН НАРИЙН ТЭЭЛ СУМЫН АРД ИРГЭДЭД ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-07-03

 

     Өвөрхангай аймаг Баян тээг болон Нарийн Тээл сумын ард иргэдэд 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 1 хүртэлх өдрүүдэд оношлогоо, эмчилгээ хийх зорилгоор АУ-ы доктор профессор С.Сээсрэгдорж эмчийн удирдлага доор нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй бага хамт олон явсан. Үүнд: Зүрх судасны эмч, Хүүхэд, Дотор, Хануур, Гүрэм засал, Гэмтэл, Яс үе засал, Зүү төөнө засал, Аарцаг нуруу бариа засал чиглэлээр оношлогоо эмчилгээ хийхийн чацуу 50-аад нэр төрлийн  эмийн эмчилгээ хавсарган хийсэн болно. Энэ удаагийн эмчилгээний онцлог нь гардан үйлдлээр заслын эмчилгээ хийж өвчтөнд тэр даруй бодит үр дүн өгөхийг зорилго болгон явсан.

     6 дугаар сарын 29-ны өдөр Баян тээг багийн эмнэлэг. Нийт 200 хүнд үзлэг, эмчилгээ хийсэн. 6 дугаар сарын 30-ны Нарийн Тээл сумын эмнэлэг. Нийт 185 хүнд үзлэг, эмчилгээ хийсэн.

   Тус өдөр машины осолд орсон 2 өвчтөнд яаралтай тусламж үзүүлж гэмтлийн бариа засал хийж чиг тавьж боон Өвөрхангай аймгийн эмнэлэгрүү явуулсан.

 

 

Өвөрхангай аймгийн Нарийн Тээл  суманд Монгол улсын ууган оточ Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны суварга.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл