НЭМС-ИЙН ХӨДӨЛМӨР, ОРЧНЫ ЭРҮҮЛ АХУЙН ЛАБОРАТОРИ АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

НЭМС-ИЙН ХӨДӨЛМӨР, ОРЧНЫ ЭРҮҮЛ АХУЙН ЛАБОРАТОРИ АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-07-03

 

  

     АШУҮИС-ийн, НЭМС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори нь Стандарт хэмжилзүйн газраар MNS ISO/IEC 17025:2018 стандартаар 4 жилийн хугацаатай амжилттай магадлан итгэмжлүүллээ.

Итгэмжлэгдсэн үзүүлэлт:

• Бичил цаг уурын хэмжилт

• Жингийн аргаар тоос тодорхойлох (PM4, PM2.5, Нийт)

• Цулцанд нэвтэрдэг тоосонд кварц цахиур тодорхойлох

• Сонсголын түвшинд шуугиан хэмжих

• Гэрэлтүүлэг хэмжих

            Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори нь орчноос хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн хэмжилт шинжилгээг Монгол улсын болон Олон улсын стандарт аргачлалаар хэмжиж, үнэлэх үйл ажиллагаа явуулж байна.  Хөдөлмөрийн эрүүл ахуй, Орчны эрүүл мэнд, Хор судлалын төгсөлтийн өмнөх, төгсөлтийн сургалтууд явуулдаг. Мөн уул уурхай, үйлдвэр, мэргэжлийн байгууллагуудад хөдөлмөрийн эрүүл ахуйн лабораторийн үйлчилгээ болон хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийж байна.

 

Бусад мэдээ, мэдээлэл