БАС-ИЙН ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ХҮНИЙ ИХ ЭМЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХААР БОЛЛОО

БАС-ИЙН ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ХҮНИЙ ИХ ЭМЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХААР БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-07-05

 

     АШУҮИС болон Япон улсын Олон Улсын Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Био-Анагаахын сургуулийн оюутан Б.Түмэнхишиг, М.Янжинлхам нар Япон улсад хүний их эмч мэргэжлээр суралцахаар боллоо. АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон 2019 оны 07 сарын 03-ны өдөр шалгарсан оюутнуудыг хүлээн авч уулзаж, амжилт хүссэн.  Япон улсын Олон Улсын Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Их Сургуулийн бакалаврын тэтгэлэгт нийт арван оюутан шалгаруулалтад оролцсоноос ийнхүү хоёр оюутан шалгарч явахаар болоод байна.

     Мөн хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Олон Улсын Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Их Сургуульд АШУҮИС-ийн нийт 7 оюутан бакалаврын тэтгэлэгт тэнцэн хүний их эмч мэргэжлээр суралцаж,  АШУҮИС-ийн 4 багш тус их сургуульд ажиллаж байгаа юм.

Бусад мэдээ, мэдээлэл