АШУҮИС, ТҮРК УЛСЫН КЯТИБА ЧЕЛЕБИ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

АШУҮИС, ТҮРК УЛСЫН КЯТИБА ЧЕЛЕБИ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-07-05

 

    Кятиба Челеби их сургуулийн ерөнхийлөгч профессор Саффет Косе, дэд захирал профессор Туран Гүкче, профессор Шабан Доган нарын  АШУҮИС-д  хийсэн айлчлал амжилттай болж өнгөрлөө. Тус айлчлалын хүрээнд Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль ба Түрк улсын  Кятиба Челеби их сургуулийн хооронд 2019-2023 онд хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэв.

    Уг санамж бичигт хоёр их сургуулийн хооронд оюутан солилцоо, хамтарсан судалгаа, багш, оюутнууд болон залуу ажилчдыг сургах чиглэлээр туршлага солилцох үйл ажиллагаа, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тусгажээ.

 

Бусад мэдээ, мэдээлэл