АШУҮИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

АШУҮИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-09-06

 

     АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлт 09 дүгээр сарын 02-ны өдөр боллоо.Нээлтийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Зөвлөх захирал Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Х.Оросоо болон албаны бусад хүмүүс оролцов.

    Тус сургууль нь Анагаахын суурь боловсролын дамжаа /Хүний их эмч, Шүдний их эмч, Уламжлалт анагаахын их эмч, Эм зүйч, Нийгмийн эрүүл мэнд судлаач, Био-Анагаах судлал/, Сувилахуй, шаталсан сувилахуй, Эх барихуй, шаталсан эх барихуй, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэсэн бакалаврын 6 хөтөлбөр, Сувилагч, Эх баригч, Уламжлалт анагаахын сувилагч, Эм найруулагч, Лабораторийн техникч гэсэн дипломын 5 хөтөлбөр, туслах сувилагчийн мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.Энэ хичээлийн жилд дээрх хөтөлбөрүүдэд 180 оюутан элсүүлэн, үндсэн багш ажилтан 80, гэрээт болон цагийн багш 10, нийт 67 бүлэгт 750 гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

    Түүнчлэн англи хэл, химийн гүнзгийрүүлсэн сургалттай Лицей ахлах сургууль нь энэ хичээлийн жилд 50 сурагч, үндсэн болон цагийн 10 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл