“МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ-2019” ҮЗЛЭГ

“МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ-2019” ҮЗЛЭГ

Үүсгэсэн огноо: 2019-09-06

 

     АШУҮИС-ийн НАСС-ийн НАСЗ, НАМЗ, НАТЭА-н тэнхмийн багш, эмнэл зүйн тасгийн эмч, техникч нарын баг МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ уриатайгаар Монгол улсын орон нутгийн ард иргэдэд шүд, эрүү нүүрний нарийн мэргэжлийн тусламж үзүүлж ирсэн. Уг арга хэмжээний хүрээнд 2015 онд Хэнтий аймгийн Биндэр, 2016 онд Баянхонгор аймгийн Галуут, 2017 онд Завхан аймгийн Цагаанхайрхан, 2018 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд тус тус ажилласан бөгөөд 2019 онд буюу 5 дахь жилдээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан сумдад 06 дугаар сарын 27-оос 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

   АШУҮИС-ийн НАСС-ийн НАСЗ-ын тэнхмийн эрхлэгч Б.Сапаар, багш П.Жавхлан, резидент эмч 2, НАМЗ-ын тэнхмийн эрхлэгч А.Мөнхдөл, резидент эмч 2,  НАТЭА-н тэнхмийн багш М.Дэлгэрбайгал, шүдний техникч Б.Баатархүү, төгсөлтийн дараах сургалтын 2 техникчийн бүрэлдэхүүнтэй эрүү нүүрний үзлэг, оношлогоо, эмчилгээг хийлээ.

МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ-2019 аяны хүрээнд бид

Хиймэл шүд 51 хүнд

Мэс заслын үзлэгт 76 насанд хүрэгчид хамрагдан 110 шүд авахуулсан

Шүдний эмчилгээнд 54 насанд хүрэгчид хамрагдан 77 шүдэнд эмчилгээ хийлгэсэн ба 157 хүүхэд үзлэгт хамрагдаж 410 шүдэнд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийсэн байна.

 

ТАЛАРХАЛ

     АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн багш нарын багтай хамтран МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ-2019 үзлэгийн арга хэмжээг явуулж, дэмжсэн Хэнтий аймгийн С.Мөнхцэцэг даргатай БСУГ, Ц.Гэрэлмаа даргатай  ЭМГ-ын хамт олонд талархал илэрхийлье.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл