НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Үүсгэсэн огноо: 2019-09-08

2019 - 2020 оны хичээлийн жилд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн дараах мэргэжлийн тэнхмүүдэд багш сонгон шалгаруулж авна. Үүнд:

Анагаах Ухааны Сургууль

Өрхийн анагаах ухааны тэнхэм: Өрхийн эмчийн чиглэлээр мэргэшсэн байх

Халдвартын тэнхэм: Халдвартын чиглэлээр мэргэшсэн байх

Сэтгэцийн тэнхэм: Сэтгэцийн эмчийн чиглэлээр мэргэшсэн байх   

Хүүхдийн анагаахын тэнхэм: Хүүхдийн  эмчийн чиглэлээр мэргэшсэн байх

Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль

Дотрын өвчин судлалын тэнхэм: АШУҮИС-ийг уламжлалт анагаахын их эмч мэргэжлээр төгссөн, орчин үеийн анагаах ухааны дотрын өвчин судлалын чиглэлээр резиденсийн сургалтыг төгссөн.

Зүү төөнө заслын тэнхэм: Зүү төөнө заслын чиглэлээр мэргэшсэн байх

Био-Анагаахын Сургууль

Гадаад хэлний тэнхэм: Англи хэлний багш, IELTS-ийн оноо 6 ба түүнээс дээш байх

Биохимийн тэнхэм:молекул биологи, биохимийн чиглэлээр ажилласан байх

Физиологийн тэнхэм: Физиологийн чиглэлээр мэргэшсэн байх

Биологийн тэнхэм:  Биологийн чиглэлээр мэргэшсэн байх

Гистологийн тэнхэм: Гистологийн чиглэлээр магистр, түүнээс дээш эрдмийн зэрэг хамгаалсан байх

Анатомийн тэнхэм: Анатомийн чиглэлээр мэргэшсэн байх

Молекул биологийн тэнхэм: Молекул биологийн чиглэлээр мэргэшсэн байх  

Бичил амь судлалын тэнхэм: Бичил амь судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай байх

Дахлаа судлал, лабораторийн тэнхэм: Лабораторийн чиглэлээр резиденс төгссөн, Эмнэлзүйн лабораторид 5-аас дээш жил мэргэжилээрээ ажилласан байх

Нийгмийн эрүүл мэндийн сургууль

Орчны эрүүл мэндийн тэнхэм: Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн байх, нийгмийн эрүүл мэнд судлалч, орчны эрүүл мэндээр мэргэшсэн байх

Нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхэм: Сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн байх

Нүүр ам судлалын сургууль

Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхэм: Хүүхдийн нүүр амны чиглэлээр мэргэшсэн байх

Сувилахуйн сургууль

Эх барихын тэнхэм: Хүүхдийн сувилахуй чиглэлээр мэргэшсэн байх

Сонгон шалгуулагчдад тавигдах ерөнхий шалгуур

-        Мэргэжил: тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн

-        Боловсрол: Анагаах ухааны магистр, Шинжлэх ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй

-        Мэргэшил: тухайн чиглэлээр нарийн  мэргэжил эзэмшсэн

-        Ажлын туршлага: чиглэлээрээ 3-аас дээш жил ажилласан

-        Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх

-        Багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхолтой байх

Бүрдүүлэх материал

         Төрийн албан хаагчийн анкет 1 хувь

-        4х6 хэмжээтэй зураг 1 хувь наасан байх

-        Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын хуулбар, хавсралтын хамт

-        Гадаад хэлний мэдлэгийн батламж

-        Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

-        Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан албан газрын/

-        Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар

-        Сонгон шалгаруулалтын хураамж 20,000₮ /бэлэн/

 Хугацаа

     Сонгон шалгаруулалтанд орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 17,00 цаг хүртэл АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн төвд (Б корпусын 326 тоот, утас 318415) ирүүлнэ үү.

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

Багшийн хөгжлийн төв

Бусад мэдээ, мэдээлэл