БНХАУ, МОНГОЛ УЛСЫН ГУРАВДУГААР ЭКСПО-2019

БНХАУ, МОНГОЛ УЛСЫН ГУРАВДУГААР ЭКСПО-2019

Үүсгэсэн огноо: 2019-09-10

 

   БНХАУ, Монгол улсын гуравдугаар удаагийн экспо 9 сарын 4-9 хооронд Хөх хот, Улаан цав, Тунляо хотуудад амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн экспо нь БНХАУ, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжицгээе уриан дор болж өнгөрлөө. Тус арга хэмжээний Тунгляо хотод болсон БНХАУ, Монгол, ОХУ-ын хамтын ажиллагааны форумд Монгол улсыг төлөөлж профессор Д.Цэрэндагва “Монгол анагаах ухаан, уламжлалт эмийн хөгжил дэвшил” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ. Улаан цав хотод болсон үзэсгэлэнт  профессор С.Сээсрэгдорж, доктор Б.Цэрэнцоо нар шинээр гаргаж авсан Остео кальци-5, Антацид кальци 6,  Хепаклин, Пентамон гэсэн 4 бүтээгдэхүүнээр оролцлоо.

    МАУОУС нь БНХАУ-ын эрдэмтэн судлаачидтай олон чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эдгээрээс Хөх Хотын Олон улсын эмнэлгийн хороотой хамтран гүйцэтгэсэн “Академчийн тавцан” төслийг онцлон тэмдэглэсэн. Уг төслийн удирдагчаар профессор Д.Цэрэндагва ажилласан бөгөөд төслийн судалгаагаар  Монгол улсаас 5 судлаач магистрын, 1 судлаач докторын, нэг шинэ эмийн фармакологийн  судалгааг амжилттай хийж дуусгалаа.

 

Бусад мэдээ, мэдээлэл