“САЛБАР ДУНДЫН ТАРХИ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААН” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“САЛБАР ДУНДЫН ТАРХИ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААН” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-09-10

 

   Монголын Нейросайнсийн нийгэмлэг, АШУҮИС,  АШУҮИС-ийн харьяа Тархи Судлалын Хүрээлэн хамтран “Салбар дундын тархи судлалын шинжлэх ухаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 9 сарын 6-7 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг хуралд Солонгосын Тархи Судлалын Хүрээлэнгийн ерөнхийлөгч Пан Гил Сү болон бусад эрдэмтэн хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа. Мөн Япон, Солонгос, Малайз, ОХУ, Хятад зэрэг 5 орны 11 профессор, эрдэмтэн  урилгаар хүрэлцэн ирж  нейросайнсийн орчин үеийн судалгааны ололт амжилт, туршлагаа хуваалцсан.  

    Уг эрдэм шинжилгээний бага хуралд нийт 35 эрдэм шинжилгээний хураангүй бүтээлийг Монгол болон Солонгос улсын судлаач, эмч, багш, докторант нараас хүлээн авснаас 25 эрдэм шинжилгээний бүтээл аман болон ханын  илтгэл хэлбэрээр амжилттай хэлэлцүүлэгдлээ. Хурлын хоёр дахь өдөр “Стресс түүнийг даван туулах орчин үеийн арга зам”, нейромаркетинг, оюуны өмч гэх мэт сонирхолтой сэдвээр лекц зохион байгуулсан нь олон нийтэд хүртээмжтэй болж чадсан.

 

Бусад мэдээ, мэдээлэл