“НЕЙРОСАЙНСИЙН ҮНДСЭН ТЕХНИКҮҮД”СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“НЕЙРОСАЙНСИЙН ҮНДСЭН ТЕХНИКҮҮД”СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2019-09-10

 

       АШУҮИС-ийн харьяа Тархи Судлалын Хүрээлэн нь Дэлхийн Тархи судлалын байгууллага,  Монгол Японын  Их сургуулийн эмнэлэгтэй хамтран “Нейросайнсийн үндсэн техникүүд” сэдэвт олон улсын сургалтыг 2019 оны 9 сарын 2-5-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

    Сургалтад эмч, судлаач, багш, сэтгэл зүйч, докторант,  магистрант зэрэг нийт 21 хүн хамрагдсан бөгөөд орчин үеийн тархи судлалын судалгааны арга аргачлалтай танилцаж, оролцогчид өөрийн биеээр 7 төрлийн туршилтын ажил хийж, гүйцэтгэлийн эмгэг төлөв байдал үүсэх, хөгжих  механизмд нейросайнсийн гүйцэтгэх үүрэг, судлах судалгааны арга аргачлал, түүний эмнэл зүйн ач холбогдлын талаар туршлага солилцлоо. 

     Сургалтын хүрээнд Япон, ОХУ-ын эрдэмтэд урилгаар ирж лекц уншин, судалгааны ажлын үнэтэй туршлагаа оролцогчдод хуваалцсан.

Бусад мэдээ, мэдээлэл