АШУҮИС-ИЙН ХАРЬЯА ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН СОЛОНГОС УЛСЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

АШУҮИС-ИЙН ХАРЬЯА ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН СОЛОНГОС УЛСЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2019-09-10

 

     2019 оны 09 сарын 8-ны өдөр АШУҮИС-ийн харьяа Тархи Судлалын Хүрээлэн Солонгосын Тархи Судлалын Хүрээлэнтэй  албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа албан ёсоор хүчин төгөлдөр болсноор Монголын тархи судлалын шинжлэх ухааны хөгжилд  хүчтэй түлхэц болох юм.

    Хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан академик олон улсын хурал, семинар зохион байгуулах, богино болон урт хугацааны оюутан солилцоо, богино хугацааны сургалтад судлаачдыг хамруулах, хамтарсан судалгааны төсөл хийх гүйцэтгэх зэрэг ажлуудыг хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэхээр гэрээнд үзэглэлээ.

Бусад мэдээ, мэдээлэл