АШУҮИС-ИЙН ЯТМСТ-ИЙН БАГШ С.АЛТАНЧИМЭГ СӨҮЛ “АСАН” ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЗОЧИН ЭМЧИЙН ХӨТӨЛБӨРТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

АШУҮИС-ИЙН ЯТМСТ-ИЙН БАГШ С.АЛТАНЧИМЭГ СӨҮЛ “АСАН” ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЗОЧИН ЭМЧИЙН ХӨТӨЛБӨРТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2019-09-10

   Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэг болон Солонгосын эрчимт эмчилгээний нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд, тус нийгэмлэгүүдийн дэмжлэгээр АУС-ийн Яаралтай Тусламж, Мэдээгүйжүүлэг Судлалын Тэнхимийн Дадлагажигч багш С.Алтанчимэг Seoul ASAN Medical Center-ийн Дотрын Эрчимт Эмчилгээний Тасагт зуны сургалтад (2019.06.01-08.01) хамрагдлаа.

    Тус эмнэлэг нь өвчтөний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжүүлэлт, туршлага, үр дүнгээрээ Солонгос улсдаа төдийгүй дэлхийд танигдсан тэргүүний эмнэлэг юм. Манай улсад шинээр нэвтэрч буй Өндөрт урсгалт хүчилтөрөгчжүүлэлт эмчилгээ, Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэгчдийн эрт үеийн сэргээн засах эмчилгээ, Хоногийн турш бөөр орлуулах эмчилгээ (ХтБОЭзэрэг эрчимтэй эмчилгээний орчин үеийн олон арга туршлагыг сурч судаллаа.      

 

Бусад мэдээ, мэдээлэл