АЗИЙН ЭМЧ НАРЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИГЭРҮ СУГАНАМИГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙГ ОЮУТНУУДАД ОЛГОЛОО

АЗИЙН ЭМЧ НАРЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИГЭРҮ СУГАНАМИГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙГ ОЮУТНУУДАД ОЛГОЛОО

Үүсгэсэн огноо: 2019-09-13

 

      Азийн анагаахын оюутнуудын холбооны үүсгэн байгуулагч, Азийн эмч нарын холбооны ерөнхийлөгч доктор профессор Шигэрү Суганами-н нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа 2019 оны 09 сарын 12-ны өдөр болж өнгөрлөө. Тус үйл ажиллагаанд АШУҮИС-н захирал АУ-ны доктор профессор Ж.Цолмон, Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал АУ-ны доктор профессор Н.Сүмбэрзул, Эрдэм шинжилгээ хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал  АУ-ны доктор профессор Б.Амарсайхан, Мэргэжил дээшлүүлэх институтын захирал АУ-ны доктор профессор Д.Амарсайхан, Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга АУ-ны доктор Г.Нандин, Оюутны албаны дарга О.Нандин-Эрдэнэ, Азийн эмч нарын холбоог төлөөлж AMDA Интернейшнл Байгууллагын ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Таэ Намба нар тус тус оролцлоо.

     АШУҮИС нь Азийн эмч нарын холбоо(AMDA)-той хамтын ажиллагааны гэрээ байгуулан 2009 онд анхны 5 оюутанд тэтгэлэг гардуулж байсан үеэс өнөөг хүртэл даруй 10 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Энэхүү тэтгэлгийг 2-р дамжаанаас эхлэн сургуулийг төгсөх хүртэл нь олгодогоороо онцлог бөгөөд одоогийн байдлаар тус тэтгэлэгт нийт 34 оюутан хамрагдаж, Арав гаруй жилийн хугацаанд 30 гаруй мянган долларын тэтгэлгийг олгосон байна. Энэ жил АШУҮИС-н АУС-н VI дамжааны оюутан Б.Энхжин, VI дамжааны оюутан Э.Дөлгөөн, IV дамжааны оюутан Б.Хулан, III дамжааны оюутан Д.Мичидмаа нарт тэтгэлэг гардуулан өглөө. Мөн хамтын ажиллагааны 10 жилийн ойн хүрээнд профессор Таэ Намба-н АШУҮИС-д оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, АШУҮИС-н дээд шагнал болох  “Эрдэнэ Очир” шагналыг гардуулсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болж өнгөрлөө. 

 

 

Тэтгэлэг хүртсэн нийт оюутнууддаа баяр хүргэе.

Other news