ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ

ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ

Үүсгэсэн огноо: 2019-09-17

 

    СБЗГ-ын Төгсөлтийн өмнөх сургалтын албанаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны   Мэргэжлийн боловсрол, сургалтын Улаанбаатар бүсийн төвтэй хамтарсан “Техникийн боловсрол, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт сургалтыг  2019 оны 09 сарын 11 –ний өдөр  Багшийн хөгжлийн төвд зохион байгууллаа. Сургалтанд Мэргэжлийн боловсрол, сургалтын Улаанбаатар  бүсийн арга зүйн төвийн  арга зүйч Ж.Мөнхзул, Б.Ариунзаяа нар хүрэлцэн ирж Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2019 оны 03 сарын 28-ны А/134 тушаалын талаар мэдээлэл өгч Техникийн боловсрол, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр шинэчлэн боловсруулах  загварыг танилцуулж, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаа.

    Сургалтанд Техникийн боловсрол, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотой  АШУҮИС-ийн СБЗГ-ын Төгсөлтийн өмнөх сургалтын албаны арга зүйчид болон бүрэлдэхүүн сургуулийн арга зүйч нар, Бүрэлдэхүүний сургуулийн (Сувилахуйн сургууль, Эм зүйн сургууль, Нүүр ам судлалын  сургууль, Анагаах ухааны сургууль)-иас мэргэжлийн  9 тэнхмийн багш нар  оролцлоо.

 

Бусад мэдээ, мэдээлэл