QS ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИУДЫН ЭРЭМБЭ-Д АШУҮИС АМЖИЛТТАЙ БҮРТГҮҮЛЛЭЭ

QS ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИУДЫН ЭРЭМБЭ-Д АШУҮИС АМЖИЛТТАЙ БҮРТГҮҮЛЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-09-17

 

    QS байгууллага нь дэлхийн шилдэг их сургуулиудыг эрдэм шинжилгээний ажил болон сургалтын амжилтаар нь жил бүр эрэмбэлдэг бөгөөд их сургуулийн эрэмбэ тогтоох байгууллагууд дундаа тэргүүлэгч юм. АШУҮИС нь 2020 оны “QS Subject Ranking”-д амжилттай бүртгүүллээ.

    Ингэснээр манай сургууль дэлхийн анагаах ухааны сургуулиуд дунд амжилтаараа ямар түвшинд байгааг мэдэх, бидний зорилго болох Азийн шилдэг 100 анагаах ухааны их сургуулийн нэг болоход нэг алхам ойртож байна.

   Цаашид Азийн шилдэг их сургуулиудын эрэмбэд орохын тулд АШУҮИС нь өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглаж Инженер, Технологийн сургууль байгуулахаар төлөвлөж байгаа билээ.

   Тус ажилд тусалж дэмжиж, хамтарч ажилласан ажлын хэсгийн хамт олон та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн ШУТГ

 

Бусад мэдээ, мэдээлэл