НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Үүсгэсэн огноо: 2019-09-19

 

     2019 - 2020 оны хичээлийн жилд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн дараах мэргэжлийн тэнхмүүдэд багш сонгон шалгаруулж авна. Үүнд:

Био-Анагаахын Сургууль

Физик мэдээлэлзүйн тэнхим: Програмчлалын хэлний чиглэлийн багш

- 35 хүртлэх насны

- Англи хэлни өндөр түвшний мэдлэгтэй

Нийгмийн эрүүл мэндийн сургууль

Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхэм: Хүний их эмч эсвэл НЭМ судлалч мэргэжлээр төгссөн, НЭМ-ийн чиглэлээр мэргэшсэн.

Сонгон шалгуулагчдад тавигдах ерөнхий шалгуур

-  Мэргэжил: тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн

-  Боловсрол: Анагаах ухааны магистр, Шинжлэх ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй

-  Мэргэшил: тухайн чиглэлээр нарийн  мэргэжил эзэмшсэн

-  Ажлын туршлага: чиглэлээрээ 3-аас дээш жил ажилласан

-  Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх

-  Багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхолтой байх

Бүрдүүлэх материал

         Төрийн албан хаагчийн анкет 1 хувь

- 4х6 хэмжээтэй зураг 1 хувь наасан байх

-  Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын хуулбар, хавсралтын хамт

- Гадаад хэлний мэдлэгийн батламж

- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

- Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан албан газрын/

- Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар

- Сонгон шалгаруулалтын хураамж 20,000₮ /бэлэн/

 Хугацаа

     Сонгон шалгаруулалтанд орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2019 оны 09 сарын 20-ны өдрийн 17,00 цаг хүртэл АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн төвд (Б корпусын 326 тоот, утас 318415) ирүүлнэ үү.

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

Багшийн хөгжлийн төв

Бусад мэдээ, мэдээлэл