АШУҮИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АУС МЭДЭЭ

АШУҮИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АУС МЭДЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-09-24

Мэдээ 1        

     2019.09-р сарын 12, 13-нд АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн багш, Хууль зүйн ухааны магистр, Анагаах ухааны доктор, дэд профессор, М.Цэрэнбат Хүний их эмчийн 6, 5, 4-р дамжааны оюутнуудад болон багш нарт Эмнэлгийн эрхзүй, Эрүүл мэндийн үйлчилгээ ба хүний эрх, Хөдөлмөрийн эрхзүй сэдвүүдээр сонирхолтой лекц уншиж, мэдээлэл солилцлоо.

Мэдээ 2

     Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар байгууллагын бүх ажилчдад сургалт явуулж, 2019.09.16-ны өдрийн 14:00 цагт үзүүлэх сургуулилалт зохион байгуулав.

 

Мэдээ 3

     АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 1-р дамжааны оюутнуудын “Тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа” зохион байгуулагдлаа.

Мэдээ 4

       Монгол Улсын АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн захирал М.Банзаагаяа нь АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн захирал Ц.Цавшир, АШУҮИС-ийн Дархан-уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн захирал Б.Баясгаланмөнхийн хамт 2019 оны 09 сарын 07-ны өдрөөс 09 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Япон Улсын Yakushiji Shimotsuke-shi мужийн Tochigi хотын Жичи Анагаах Ухааны Их сургууль /Jichi Medical University/, Itsutsubashi Wakabayashiki мужийн Sandai хотын Сандай Сэйо Хакун коллёж/Sendai Seiyo Gakuin College/-д ажлын айлчлал хийсэн.  Айлчлалын хүрээнд багш, оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон таатай мэдээтэй байна. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудад хамтран оролцохоор болсон байна.

 

Бусад мэдээ, мэдээлэл