ЭМЧ ХҮНИЙ АРИУН ҮЙЛСИЙГ ДЭЭДЛЭН ҮНЭЛЖ, ЭМЧИЙН ХӨШӨӨГ АНХ УДААГАА МӨНХӨЛЛӨӨ

ЭМЧ ХҮНИЙ АРИУН ҮЙЛСИЙГ ДЭЭДЛЭН ҮНЭЛЖ, ЭМЧИЙН ХӨШӨӨГ АНХ УДААГАА МӨНХӨЛЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-09-26

 

     Өнөөдөр буюу 2019 оны 09 сарын 26-ны өдөр Монголын үе үеийн эмч нарт зориулан босгосон хөшөөний нээлтийн ёслолын ажиллагаа АШУҮИС –ийн төв талбайд болж өнгөрлөө.  Нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн  захирал Ж.Цолмон болон удирдлагууд, сургуулийн үе үеийн эрдэмтэн, гавьяат багш нар, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон хамтран ажилладаг эмнэлэг байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо. АШУҮИС нь Монголын эрүүл мэндийн салбарт 130000 гаруй эмч нарыг төгсгөн гаргасан гавьяатай бөгөөд эдүгээ 77 жилийн түүхтэй хөдөлмөрийн  гавьяаны улаан тугийн одонт  АШУҮИС-ийн хөгжлийн түүх нь  Монгол улсын эрүүл мэндийн салбарын түүх болсоор байгаа билээ. 

    Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд улсын болон хувийн анагаахын сургуулиудад  эмч мэргэжлээр 6500 орчим оюутан залуус суралцаж байна гэсэн судалгаа бий. Ийм д Монгол иргэн бүрийг  өвчин эмгэгээс  урьдчилан  сэргийлэх , эрүүл байлгах ариун үйлсэд  гар бие оролцон  зүтгэж ирсэн, одоо зүтгэж буй үе үеийн эмч нарын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр ариун үйлсийг  дээдлэн үнэлж, төрийн шагналт барималч Ц.Амгалангийн бүтээл болох эмчийн хөшөөг АШУҮИС-ийн төв үүдэнд мөнхөлж  байгаа юм.  Эмчийн алдар  мандан  бадрах болтугай.


Бусад мэдээ, мэдээлэл