“ШУДАРГА НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” СУРГАЛТ

“ШУДАРГА НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” СУРГАЛТ

Үүсгэсэн огноо: 2019-10-10

 

   Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн санаачлагаар Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Шударга нийгмийн төлөө хамтдаа” Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөх дамжааны оюутнуудад зориулсан сургалтыг АШУҮИС-ийн Захиргаа хяналт, шинжилгээ үнэлгээний газар, Багшийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгууллаа.

   Энэхүү сургалтын зорилго нь эмнэлгийн мэргэжилтэн болох суралцаж буй төгсөх дамжааны оюутнуудад шударга ёсны ойлголтыг таниулах, итгэл үнэмшлийг төлөвшүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдлэг олгох явдал юм. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Азийн сангаас АШУҮИС-ийн 10 багш, арга зүйч, мэргэжилтнүүдийг 10 сарын 02-ны өдөр сургагч багшаар бэлтгэсэн.

   АШУҮИС-ийн “Сургагч багш” нар 2019 оны 10 сарын 03-наас 2019 оны 10 сарын 9-ны өдрүүдэд НЭМ, АУС, НАСС, ХЭМАБ, ЭМНА ангийн нийт 660 оюутнуудад сургалтыг амжилттай зохион байгуулж байна.

 

.

Бусад мэдээ, мэдээлэл