UGAAR СУДАЛГААНААС

UGAAR СУДАЛГААНААС

Үүсгэсэн огноо: 2019-10-10

 

     АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Канад улсын Саймон Фрейзерийн Их сургуультай хамтран " Ургийн өсөлт болон хүүхдийн өсөлтөд агаарын бохирдлын үзүүлж буй нөлөөг тогтоох UGAAR-когорт судалгаа"-г  2014 оноос 2 үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлж байна. НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхэмийн залуу судлаачид, докторант Э.Золжаргал, Г.Жаргалсайхан, Г.Цацрал нар Олон улсын (ISEE.ISES.AC.2019, October 17-19, Daegu Korea) хуралд оролцож,  аман болон ханын илтгэл хэлэлцүүлэх болсонд баяр хүргээд UGAAR (www.sfu.ca/ugaar/)  судалгаанаас  5,2 сая төгрөгийн "Travel Grant"–ийн дэмжлэг үзүүлснийг НЭМС-ийн Захирал Профессор Д.Даваалхам болон судалгааны багийн алхагч, үндсэн судлаач АУ-ны доктор Г.Энхжаргал нар илэрхийлж, Олон улсын багш нарын баяр болон Монгол улсын Шинжлэх Ухааны ажилтны өдрийг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр батламж гардуулав. 

Залуу судлаачид, докторант багш нарынхаа цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.

Бусад мэдээ, мэдээлэл