НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Үүсгэсэн огноо: 2019-10-10

 

 

   2019 - 2020 оны хичээлийн жилд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн дараах мэргэжлийн тэнхмүүдэд багш сонгон шалгаруулж авна. Үүнд:

Анагаах ухааны сургууль

Нүд судлалын тэнхим: Нүд судлалын чиглэлээр

- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай

Био-Анагаахын сургууль

Физик мэдээлэлзүйн тэнхим: Програмчлалын хэлний чиглэлийн багш

- 35 хүртлэх насны

- Англи хэлни өндөр түвшний мэдлэгтэй

Нүүр ам судлалын сургууль

Шүдний тулгуур эдийн тэнхим: Шүдний тулгуур эдмийн чиглэлээр

-       Сувгийн эмчилгээний чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн

-       Мэргэжлээрээ 5аас доошгүй ажил ажилласан

-       Англи хэлний мэдлэгтэй

Нүүр амны технологи, урьдчилан сэргийлэлтийн тэнхим:

Нүүр амны техникч мэргэжлээр төгссөн, эрэгтэй

Сувилахуйн сургууль

Бие бялдар судлалын тэнхим: Хөдөлмөр заслын чиглэлээр

Эрдмийн сургууль

Эрдмийн сургалтын тэнхим:

-       Судалгааны арга зүйн чиглэлээр

-       Эпидемиологи чиглэлээр

-       Биостатистикийн чиглэлээр

Доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой, мэргэжлийн англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй

Сонгон шалгуулагчдад тавигдах ерөнхий шалгуур

-       Мэргэжил: тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн

-       Боловсрол: Анагаах ухааны магистр, Шинжлэх ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй

-       Мэргэшил: тухайн чиглэлээр нарийн  мэргэжил эзэмшсэн

-       Ажлын туршлага: чиглэлээрээ 3-аас дээш жил ажилласан

-       Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх

-       Багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхолтой байх

Бүрдүүлэх материал

         Төрийн албан хаагчийн анкет 1 хувь

-        4х6 хэмжээтэй зураг 1 хувь наасан байх

-        Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын хуулбар, хавсралтын хамт

-        Гадаад хэлний мэдлэгийн батламж

-        Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

-        Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан албан газрын/

-        Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар

-        Сонгон шалгаруулалтын хураамж 20,000₮ /бэлэн/

 Хугацаа

    Сонгон шалгаруулалтанд орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 17,00 цаг хүртэл АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн төвд (Б корпусын 326 тоот, утас 318415) ирүүлнэ үү.

 

 

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

Багшийн хөгжлийн төв

Other news