НОМЫН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

НОМЫН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үүсгэсэн огноо: 2019-10-14

 

    Анагаах Ухааны Төв Номын сан Сэтгэц Судлаач Оюутны Нийгэмлэгтэй хамтран Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр, Үений үрэвслийн эсрэг Дэлхийн өдрийг тохиолдуулан 2019 оны 10 сарын 10–ны өдөр Эко цогцолборт сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэл судлал, үений үрэвслийн холбогдолтой ном сурах бичиг, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийн үзэсгэлэн гаргалаа. Мөн ном сэлбэн засах үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, ном сурах бичгээ ариг гамтай хэрэглэж  хэвшихийг уриалав.

  Үзэсгэлэнд мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийн түүхэнд холбогдох ойн ном, тэнхимийн түүхэн товчоо, сурах бичиг, гарын авлага, Монголын анагаахын мэргэд цувралын сэтгэцийн эрүүл мэндийн салбараас төрсөн эрдэмтэн судлаачдын намтар түүх, бүтээлийн танилцуулга, эрдмийн зэрэг хамгаалсан диссертац, авто рефератыг дэлгэн үзүүллээ.

 

Бусад мэдээ, мэдээлэл