НОМ, БАРИМТАТ КИНОНЫ НЭЭЛТ БОЛОВ

НОМ, БАРИМТАТ КИНОНЫ НЭЭЛТ БОЛОВ

Үүсгэсэн огноо: 2019-10-17

 

     Төгсөгчдийн Холбооноос санаачлан бүтээсэн "АШУҮИС-ийн деканууд" ном, "АШУҮИС-ийн энэ цагийн алдартнууд" баримтат киноны нээлтийн ёслол 2019 оны10 дугаар сарын 14-ны өдөр Оюутны Соёлын төвд болов.

     Энэ ёслолд өнгөрсөн 77 жилийн хугацаанд АШУҮИС-д декан, орлогч деканаар ажиллаж байсан эрхмүүд болон тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүд, шавь нар, энэ цагт тус их сургуульд ажиллаж байгаа болон гавьяаныхаа амралтанд байгаа Монгол улсын ардын болон гавьяат цолтнууд, их сургуулийн удирдлагын багийнхан, эрдэмтэн багш нар, оюутан залуучууд оролцов.

          Ирсэн зочдод Монгол улсын гавьяат багш, доктор, профессор А.Гүрбадам номын танилцуулга хийж, баримтат киног  сонирхуулж, ном болон кино хуурцагыг бэлэглэв.

          "АШУҮИС-ийн деканууд" ном нь Төгсөгчдийн Холбооноос эрхлэн гаргаж буй цувралын 2 дахь боть бөлгөө.

 

 

 

 

Төгсөгчдийн Холбоо

 

Other news