ХҮРЭЛТОГООТ-2019 ЭШБХ АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН

ХҮРЭЛТОГООТ-2019 ЭШБХ АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН

Үүсгэсэн огноо: 2019-10-17

 

    Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яам, Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Анагаахын Залуу Эрдэмтдийн Монголын Холбоо хамтран зохион байгуулсан “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Одон орон “Оргил” төвд 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанд Уламжлалт анагаах ухаан, биоанагаах, эмнэлзүй, эм зүй, анагаах ухааны боловсрол судлал зэргээс нийт 43 бүтээл ирснээс зохион байгуулагчид шилдэг 12 илтгэлийг сонгон хэлэлцүүллээ.

    БСШУС-ын сайдын тушаалаар баталснаар АУ-ы доктор, профессор Б.Амарсайхан, АУ-ы доктор, дэд профессор Э.Одхүү, АУ-ы доктор, дэд профессор С.Чимидцэрэн, АУ-ы доктор Л.Содномцогт, АУ-ы доктор Т.Баясгалан, БУ-ы доктор О.Одгэрэл нар залуу судлаачдын бүтээлийг шүүхээр томилогдон ажиллав.

Хурлын даргаар академич, АШУ-ы доктор, профессор Ц.Лхагвасүрэн, академич АШУ-ы доктор, профессор Б.Бурмаажав, АУ-ы доктор Б.Хонгорзул, АУ-ы доктор С.Тунгалаг нар ажиллаа.

   Хурлын үйл ажиллагаанд зочин илтгэгчээр АУ-ы доктор А.Аварзэд, АУ-ы доктор Э.Түмэнжин нар уригдаж өөрсдийн бүтээлээс танилцуулав.

   Тус хурлаас “Ач” АУИС-ийн Физиологи, Молекул биологийн тэнхимийн багш Б.Анужин нарын “Жижиглэнгийн худалдаанд зарагдаж байгаа түүхий маханд Staphylococcus aureus-ийг илрүүлж, эмэнд тэсвэрт байдлыг тодорхойлсон дүн” сэдэвт бүтээл, АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Цус Судлалын тэнхимийн багш Н.Мөнх-Эрдэнэ нарын “FLT3-ITD эерэг лейкемийн эсүүдийн цитарабины тэсвэржилтэнд эсийн гаднах орчин болон Хувиргагч өсөлтийн хүчин зүйлийн эмгэг жамын үүрэг” бүтээлүүд тэргүүн байрт шалгарч БСШУС-ын сайдын сайдын нэрэмжит грантын эзэн боллоо. Мөн П.Балжинням нарын “Нейтрофил эсийн эргэн сэргэлтэд CD34+ үүдэл эсийн тоо нөлөөлөх нь” Г.Үнэнбат нарын “Өндөр эрсдэлтэй хүн амын дундах “В”, “С” ба “D” вирусийн шалтгаант хепатит ба элэгний эсийн өмөн үүсэх эрсдэлд хүчин зүйлүүд: Монгол улсад хийгдсэн тохиолдол хяналтын судалгаа” бүтээлүүд тусгай байрт шалгарч үнэ бүхий зүйл батламжаар шагнуулав.

Хурлыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн АШУҮИС-ийн Эмгэг физиологийн тэнхим, оюутны “Лидер” клубд зохион байгуулагчдын зүгээс талархсанаа илэрхийлж байна.

 

 

“Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо”

 

 

 

Other news